Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
PCI-Seccoral 1K- Нэг найрлагатай ус тусгаалагч
2012/03/06

PCI-Seccoral 1K- Нэг найрлагатай ус тусгаалагч
 
-   Керамик плитаны доор ус тусгаарлах зориулалттай
-   Балкон, терраз болон угаалгын өрөөний плитаны доор хийнэ
-   Чийглэгийн зэрэглэл 1, 2, 3,
-   15 м хүртэлх гүнтэй усан санд ус тусгаарлах зориулалтаар хэрэглэнэ
-   Хэрэглэх хүрээ: дотор, гадна, хана, шаланд
Техникийн үзүүлэлт:
-    Өнгө: саарал
-    Савлагаа: 3,5кг, 15кг
-    2мм*4,5м2
PCI-Seccoral 1K- Нэг найрлагатай ус тусгаарлагчийг хана болон шаланд хэрэглэх бөгөөд өнхрүүшдэх шпателаар татаж болно.
Бүтээгдэхүүний шинж чанар онцлог:
-    PCI-Seccoral 1K нэг найрлагатай ус тусгаарлагчийг барилгын талбарт зөвхөн усаар зуурна.
-    Хагарч цуурахгүй, сууринд хагаралт цууралт үүсэхээс найдвартай хамгаална
-    Уян налархай шинж чанартай тул будах, өнхрүүшдэх, шпателаар татахад хялбар
-    Хөлдөлтөнд тэсвэртэй
-    Суурь бэхжүүлэгчтэй учир нэмэлтээр суурь бэхжүүлэгч түрхэх шаардлагагүй
Материалын технологийн үзүүлэлт:
-    Үндсэн материал: уян налархай, хуванцар агуулагдсан, нарийн цементлэг ус тусгаарлагч.
-    Зуурмагын зузаан: ойролцоогоор 1,5 гр/1 см2
-    Аюултай бодисын үзүүлэлт: цементийн найрлагатай
-    Хадгалах хугацаа: ойролцоогоор 6 сар
-    Хадгалах нөхцөл: сэрүүн, хуурай газар
Хэрэглээний техникийн үзүүлэлт:
Хуурай давхаргын зузаан дунджаар  2 мм- 3,3 кг/м2( 15 кг-4,5 м2 )
-    Олон нийтийн душ, сауны хананд (чанарын стандартын А1 зэрэглэл)
-    Усан сангийн орчин тойрон (чанарын стандартын А2 зэрэглэл)
-    Усан цөөрөмд (чанарын стандартын B зэрэглэл)
Хуурай давхаргын зузаан дунджаар 1,5 мм-2,5 кг/м2 ( 15 кг-6 м2 )
-    Хувийн ванн, душ болон терраз
Найруулах усны хэмжээ:
-    Өнхрүүшдэх: 1 кг нунтаг+230-290 мл ус
        15кг нунтаг+3,4-4,4 л ус
-    Шпателаар татах: 1 кг нунтаг+190-230 мл ус
        15 кг нунтаг+2,8-3,4 л ус
-    Зуурмаг бэлэн болох хугацаа: ойролцоогоор 3 мин
-    Ажиллах боломжтой хугацаа: ойролцоогоор 60 мин
-    Плита наах: ойролцоогоор 7 өдөр
-    Усны ачаалал даах: ойролцоогоор 1 өдрийн дараа
-    Температур: -20ос-+80ос –т тэсвэртэй
Суурыг бэлдэх:
 Суурь хатуу, тэгш, тоосонцоргүй байх хэрэгтэй. Гадаргуу нь цуурал эмтэрхийгүй, тоос тос зэрэг нэмэлт тусгаарлах бодисгүй байх шаардлагатай. Ажиллах явцад гадарга бага зэргийн чийгтэй байх.
PCI-Seccoral 1k-тай ажиллах:
Нэг найрлагатай ус тусгаарлагчийг 2-3 үе битүү бүрнэ. Хаана ямар гадаргууд хэрэглэхээс шалтгаалан зузаан нь өөр өөр байна. Эхний үе явахдаа бага зэрэг шингэн зуурна. ( 1 кг нунтаг+290 мл усаар зуурвал тохиромжтой ). Эхний үе хатсаны дараа 6 мм-н шүдтэй шпателаар эсвэл өнхрүүшээр 2 үе явна.
Плита наах:
PCI-Seccoral 1k-ус тусгаарлагчаар гадаргууг бүрсэнэээс хойш 24-48 цагын дараа плитаг наана.
Анхаарах зүйлс:
-    Зөвхөн усаар зуурч хэрэглэнэ
-    Ажиллах хугацаа ойролцоогоор 60 мин, тиймээс тохирох хэмжээгээр зуурч бэлдэхийг зөвлөж байна
-    Хатсан тохиолдолд ус нэмж шингэлж болохгүй, шинээр зуурмаг бэлтгэх хэрэгтэй
-    Ундны усны саванд найруулахыг хориглоно
-    Шинээр үе яуулахдаа маш халуун температурт, нарны шууд тусгал, нэвт салхи, хөлдөх болон бороо уснаас хамгаалах шаардлагатай
-    Чийглэг хүйтэн өрөө болон гадаа бага to-т эсвэл чийгтэй орчин нь ус тусгаарлагчын хаталтыг тодорхой хэмжээгээр удаашруулна
Аюулгүй байдлын зааварчилгаа:
Энэхүү ус тусгаарлагчид цемент агуулагдсан бөгөөд чийгтэй орчин эсвэл найруулж буй усыг урвалд оруулдаг. Үүнээс үүдэн арьс үрэвсэх, нүдний салст бүрхэвч гэмтэх аюултай. Нүдэнд орсон тохиолдолд усаар зайлж угаагаад эмчид хандана уу! Арьсанд хүрвэл хувцасаа сольж,  усанд орох хэрэгтэй. Ажлын бэлий өмс! Хүүхдээс хол байлга!


     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats