Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Вольф групийн товч танилцуулга
2012/02/20

   
Вольф групийн товч танилцуулга

"Вольф Грүпп"-ын эрхэм зорилго нь шинжлэх ухаан, техник технологийн хөгжилд гарч буй ахиц дэвшлийг үйл ажиллагаандаа цаг алдалгүй хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдээ хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгоход оршино.
Бид барилга угсралт, барилгын төслийн менежмент, архитектур төлөвлөлт, барилгын засвар, заслын үйл ажиллагаа эрхэлдэг "Вольф Бау" ХХК, барилгын материалын импорт хүдалдааны "Эф-Эл-Эйч Вольф" ХХК, ресторан, гадаад дотоод худалдаа үйлчилгээний "Вольф Андууд" ХХК гэсэн 3 салбар компанитай үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2010 онд эдгээр компаниудаа нэгтгэн "Вольф грүпп" -ыг байгуулсан юм. Эдгээр компаниудад нийт 60 гарүй монгол ажилтан 4 герман мэргэжилтэн зорилго нэгдэн ажиллаж байна. Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаандаа герман чанар, стандартыг удиртгал болгон орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн, шилдэг дэвшилтэт технологийг Монголын зах зээлд нэвтрүүлж харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна.
"Вольф грүпп" нь ХБНГУ-ын Nuernberg хотын "IB-Ludwig" барилгын төсөл, архитектурын компани, Fuerth хотын "Architektur&Controlling" компани, Плайнфөлд хотын "Fliesen Wolf" компаниудтай ажил төрлийн байнгын холбоотой барилгын төсөл боловсруулах, архитектур, зураг төсөл боловсруулах, барилгын төслийн менежмент болон барилга угсраптын ажпуудыг гүйцэтгэж Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцож байна.

     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats