Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Материалын шинж чанар
2012/02/17

Хөнгөн цагаан: Плитаны ирмэг хамгаалах, мөн гоёлын хэлбэрээр хэрэглэдэг. Материалын бат бөх байдлаас шалтгаалан сайн сууж өгдөг. Хэрэглэхийн өмнө тохирох химийн бодисыг түрхэж өгснөөр зэврэлтээс хамгаална.

Хөнгөн цагаан eloxiert: Елоксиржсон материалыг гадна хэрэглэхэд илүү тохиромжтой. Гадаргууг зурагдаж гэмтэхээс болон зэврэлтээс найдвартай хамгаална. Мөн цахилгаан дамжуулахгүй, арчилгаа хялбар. Елоксиржсон гадаргуу нь хэмжээ хэтэрсэн механик ачаалалд гэмтэнэ. Цавууны үлдэгдэл, чигжээс болон бусад толбыг хатахаас нь өмнө цэвэрлэнэ, хатааж орхиж болохгүй.

Нунтаг бодистой хөнгөн цагаан: Гадна болон дотор хананд хэрэглэнэ. Гадаргуу нь үрэх, зурах, цохих зэрэгт гэмтэнэ. Хүчтэй хүчил эсвэл химийн бодис хэрэглэхдээ юуны өмнө таарч тохирох эсэхийг шалгасан байх ёстой.

Ган V2A: Ган ам дарагч нь механик болон химийн өндөр шаардлага хангасан тусгай бүтээгдэхүүн юм. Шатны ирмэгийг энэхүү гялалздаг гадаргуутай гангаар хийх нь цэвэрхэн үзэмжтэй харагдуулдаг. Гал тогоо, дархны газар болон эмнэлэг зэрэг газруудад хэрэглэх нь илүү тохиромжтой.

Ган V4A: Зэврэлтээс найдвартай хамгаалсан ган материалд химийн нөлөөлөлд тэсвэртэй молибден, титан түүнчлэн идэгдэл, цоорлоос хамгаалж хлорид нэмж өгсөн. Энэхүү ганг лаборатори, усан байгууламж, химийн үйлдвэр, целлюлоз гаргах үйлдвэр болон нэхмэлийн салбарт өргөн хэрэглэнэ.

Гууль : Өндөр механик ачаалал болон химийн нөлөөлөлд тэсвэртэй. Чийгийн нөлөөгөөр гуулийн өнгөн гадарга исэлдэж  харлах ба энэ тохиолдолд өнгөлөгч бодисоор цэвэрлэнэ.


     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats