Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Lithofin Fleckstop - Толбо арилгагч
2012/02/20

Lithofin Fleckstop - Толбо  арилгагч

Өнгөлгөөгүй керамик, байгалийн чулуу болон бетон гадаргууны толбо арилгана. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр цаашид уг гадаргууд тос, ус нэвчихээс урьдчилан сэргийлж, арчилж цэвэрлэхэд хялбар болно.

Хэрэглэх заавар:
Цэвэрлэх талбайгаа сайтар цэвэрлэн хатаана. Дараа нь өнхрүүш, багсаар эсвэл алчуурт шингээн уг гадаргуу дээр жигд түрхэнэ. Түрхэх үедээ аль болох хөөс үүсгэхгүй байх хэрэгтэй. Цэвэрлэх гэж буй гадаргууны өнгөлгөөнөөс хамаараад хэрэв уг бодис жигд түрхэгдээгүй бол уг бодисоо түрхэсний дараа 20-30 минут байлгаад дахин нэг түрхэнэ. Тэгээд дараа нь хуурай цэвэрхэн алчуураар үлдэгдэлийг цэвэрлэж авч сайн арчина.Өнгөлсөн Мармор болон Гранит чулуун дээр түрхсэн бодис маань 24 цагийн дараа бүрэн хатна. Тэр болтол уг гадаргуу дээр ямар нэгэн зүйл тавьж болохгүй. Уг бодисыг түрхэх үед болон бүрэн хатаж дуусах хугацаанд тус өрөөнд ил задгай идэх, уух зүйл байлгаж болохгүй бөгөөд агаар сайн оруулна.

Хэмжээ: Гранит талбайд 1 л-ийг 3-6 м2 талбайд хэрэглэнэ.

     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats